ЖҮДО: Дэлхийн аварга Ц.Цогтбаатар ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяаг ялж их шөвөгт үлдлээ

7baf0141fab22c7f79c2ad1cace8c5f3

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Хэнтий аймгийн Чингис хотод өнөөдөр эхэлж, тамирчид гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж байна.

Эрэгтэй 73 кг-ын жинд 2024 оны тавдугаар сараас хойш барилдаагүй байсан дэлхийн аварга Ц.Цогтбаатар барилдаж байгаа нь тэмцээнийг онц сониролтой болж буй. Гавьяат маань сая ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Анхзаяатай шөвгийн наймд барилдаж, нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр ялан шөвгийн дөрөвт үлдлээ.  

Шөвгийн дөрөвт Б.Эрдэнэбаяр-Л.Энхдөл, О.Уранбаяр-Ц.Цогтбаатар барилдахаар болов. 66 кг-ын жинд ДАШТ-ээс хошой медаль авсан Ё.Басхүү энэ жинд барилдсан ч эхний учраа О.Уранбаярт дийлджээ.

About Author