Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

618310524_1198294789118718_6136326750353335915_n

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Төр бизнес хийхгүй. Хувийн хэвшлийг дэмжиж ажиллана. Төрөөс эргэлтийн хөрөнгө буюу хөнгөлөлттэй зээл, газар олголт, дэд бүтэц, татварын хөнгөлөлт, төрийн худалдан авалтаар бизнес эрхлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна. Хуулийн төслийн өөрчлөлт ч үүнд чиглэж байгаа” гэв.

Хэлэлцүүлэгт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, хоршоод, салбарын холбоод, төрийн болон төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

About Author