Ж.Энхбаяр: Манай улсын аж үйлдвэрлэлийн суурь потенциал дээд түвшиндээ тулчхаад байна

Ж.Энхбаяр Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж гурилын чанар сайжирч байгаа

“Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээний нээлт боллоо. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр дараах мэдээллийг өглөө. 


Тэрбээр “Салбар салбарын хөрөнгө оруулагчид цуглаж, санал бодлоо илэрхийлнэ. Үүнийг сонсоод хуулинд тусгах юм. Монгол Улсын аж үйлдвэрлэлийн суурь потенциал дээд түвшиндээ тулчхаад байна. Төмөр зам түүхэнд байгаагүй их ачааллын үедээ байна.

Эрчим хүчний салбар түүхэнд байгаагүй хэмжээгээр эрчим хүч, дулаан үйлдвэрлэлээ. Нүүрсний салбар 90 сая тонн экспорт хийлээ.

Ажиллах хүчний 63 хувийг дайчилж байна. Эдийн засаг нэг дахин тэлчихлээ. Одоо цаашид яах вэ. 2025 онд эдийн засаг тогтвортой түвшинд ирсэн. Одоо бид хөдөлгөх хэрэгтэй” гэв.

About Author