ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 22 нэмэгджээ

f83143f64aa23c087875f5fec5babe48_x3

ХӨСҮТ-өөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 22  нэмэгджээ. Эмнэлэгт 56 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5182 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3323, 5-9 насны 1806 хүүхэд, 15-19 насны 1750 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

1*Q Huoa6wBGxTog4jZUBm6w

About Author