Төв аймагт анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай хийжээ

619101667_122230526900553726_8594867752298465690_n

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн гэмтлийн эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран орон нутагтаа анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.

Хагалгааны багийн бүрэлдэхүүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар, сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, гар сарвууны мэс заслын эмч Ж.Баярмагнай, Ц.Санжаасүрэн, “Мөнгөн гөлтгөнө” ХХК-ийн үений мэс заслын эмч Э.Дөлгөөн, мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч З.Мөнхчулуун, Г.Гантулга, Ц.Жамъянгарав, мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Жаргалцэцэг, туслах сувилагч Р.Нямдолгор нар ажилласан байна.

About Author