АХМАДУУД: Тэтгэврийн доод хэмжээг 1.5сая төгрөг болгохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

619948925_1342762984537408_2484607634930695902_n

Ахмадуудын төлөөлөл тэтгэврийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ахмадууд Цагаан сараас өмнө тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардаж байгаа аж. Тэтгэврийн доод
хэмжээг нэг сая 500 мянган төгрөгт хүргэхийг шаардаж байна. Уг шаардлагыг 2025.09.25-ны өдөр Монголын Ахмадын Холбооноос төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн ч тодорхой шийдвэр гаргахгүй байна гэв.
Тэдний төлөөлөл “Бид дахин шаардлага хүргүүлж, хатуу сануулга өгч байна. Үнийн өсөлт давамгайлсан,
инфляц нэмэгдсэн. Өнгөрсөн онд гэхэд 150 мянган төгрөгөөр авдаг байсан ууцыг өнөөдөр 500 мянган төгрөгт авч хүрэхгүй байна. Яаж бидний Монголын хүндэтгэлийн Цагаан сарын баярыг яаж тэмдэглэг гэж байгаа юм бэ?
Өндөр үнэтэй эм, хүнсний хэрэглээг бид ярихгүй байгаа. Үр хүүхэдтэйгээ, боломжтой нөхцөлд монгол ёс
уламжлальнхаа дагуу Цагаан сараа тэмдэглэхийг хүсэж байна. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг
болгохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэв.

About Author