“Цахилгаан хангамж болон хэрэглээ хоёр нь баланслагдаж байсан тохиолдолд хэрэглээ хязгаарлаагүй тохиолдол бий”
Цахилгаан хязгаарлаж буй байршлуудыг юун дээр үндэслэж гаргаж байгаа талаар УБЦТС ТӨХК-ийн диспетчерийн албаны ахлах инженер Д.Гантулга өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
Өчигдрөөс эхлэн тооцоолсон хэмжээгээр хоёр цагийн хугацаатай цахилгаан хязгаарлаж эхлээд байгаа юм. Нийт Улаанбаатарт хотын хэрэглээний 1,000МВт-аас онцгой хэрэглэгчид буюу улсын чухал объектуудын цахилгаан зэргийг авч үлдээд үлдсэн хэсгийг нь хязгаарлаж байгаа гэв.
Өчигдөр өдөр зарим байршилд цахилгаан хангамж болон хэрэглээ хоёр нь баланслагдаж байсан учир цахилгаан хязгаарлаагүй бол орой 21:00 цагаас хойш зарлагдсан цагаараа цахилгаан хязгаарласан байна.
Иймд шаардлагагүй үедээ цахилгаан хэрэгслүүдээ бага ашиглахыг зөвлөв.
Үүссэн нөхцөлтэй холбогдуулан эрчим хүчний салбарын үйлдвэр компани, инженер техникийн ажилтнууд эрчим хүчний хангамжийг богино хугацаанд хэвийн болгохоор хүндрүүлсэн нөхцөл байдалд ажиллаж байгаа тул хэрэглэгчид тайван хүлээцтэй байхыг хүслээ.
Цахилгаан хязгаарлах мэдээллийг хэрэглэгчид олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээс болон дараах сувгуудаас авах боломжтой.
Монгол Улсын Эрчим Хүчний Яам фэйсбүүк хуудас
УБЦТС ТӨХК- UBEDN фэйсбүүк хуудас
Tog.mn цахим сайт