ААН, байгууллагын нэрийг барин иргэний интернэт банкны мэдээллийг олж авч, залилж байгаа хэргийг ЦЕГ анхааруулав

цагдаа

Сүүлийн үед ААН, байгууллагуудын нэрийг барьж, иргэний интернэт банкны мэдээллийг олж авч, залилж буй гэмт хэргийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав.

Тухайлбал KFC түргэн хоолны Монгол Улсад ашигладаг албан ёсны цахим хуудсыг дуурайлган ердөө нэршлийнх нь байрлалыг солих замаар иргэдийг төөрөгдөлд оруулж, бүртгэл үүсгэх нэрийдлээр хувийн мэдээллийг нь авч байгаа хэргийг сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: ЦЕГ

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Аж Ахуйн Нэгж, байгууллага болон улс төрийн нөлөө бүхий эрхэм, олны танил хүмүүсийн зургийг ашиглан, хуурамч цахим хуудас нээж томоохон хямдрал, их хэмжээний хөрөнгө оруулалт, хувьцаа зэргээр сайхан нөхцөлийг иргэдэд санал болгох замаар хувийн мэдээллийг авах, цаашлаад гадаад дугаараас холбогдож ашигтай санал тавих замаар залилах гэмт хэрэг үйлдэж байна.

Иймд хямдрал, сайхан нөхцөл амласан аливаа зар сурталчилгаанд итгэж, өөрийн хувийн мэдээллийг алдаж залилах төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

About Author