Казахстан, Монгол хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам долларт хүргэх амлалтаа дахин нотоллоо
Казахстан Улсын англи хэл дээрх олон улсын хэвлэл болох The Astana Times сайтад Монгол Улс, Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
АСТАНА – Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний эдийн засгийн сайд Серик Жумангарин 2026 оны 1 дүгээр сарын 24-нд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягийг хүлээн авч уулзав. Талууд худалдааны нийт эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтоо дахин нотлов.
“Шадар сайд Серик Макашевич Жумангарин Монгол Улсыг Казахстан Улсын хувьд Азийн бүс нутаг дахь чухал түнш хэмээн тодотгоод, хоёр орны харилцаа нь харилцан хүндэтгэл түүхэн гүн гүнзгий хэлхээ холбоонд үндэслэн хөгжиж ирснийг тэмдэглэв” гэж хэвлэлийн алба мэдээллээ.
Уулзалтаар Казахстан, Монголын түншлэлийн үндэс болох хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, эдийн засгийн хамтын ажиллагаа дунд хугацааны хамтын зорилтыг хэлэлцэж, худалдааг өргөжүүлэх, саад тотгорыг үе шаттайгаар арилгах замаар хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлж, энэхүү зорилтод хүрч чадна гэдэгт итгэж байгаагаа талууд илэрхийлэв.
2025 оны 1-11 дүгээр сард Казахстан, Монголын худалдааны эргэлт 5.5 хувиар өсөж байна. Казахстан Улсын экспортын хэмжээ 113 сая ам.долларт хүрсэн бөгөөд үүнд тамхи, рапсын үр, талх, гурил, чихэр, хүнсний бүтээгдэхүүн, ургамлын тосны үр, түүнчлэн хөдөлгүүр, механик инженерийн бүтээгдэхүүн 121.5 сая ам.долларт хүрч багтсан байна. Монгол Улсаас 8.6 сая ам.долларын бүтээгдэхүүнийг импортоор авсан бөгөөд үүнд мах, махан бүтээгдэхүүн, ноолуур, гутал, хивс, ноосон бүтээгдэхүүн голлосон байна.
Цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Казахстан Улс Монгол Улсад худалдааны төлөөлөгчийн газраа нээж, бизнесийн шууд харилцаа тогтоож, аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүс, экспортын боломжийг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг тэд онцолж Казахстаны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх, мал эмнэлгийн вакцин нийлүүлэх, тэр дундаа Монгол Улсад үйлдвэрлэх боломжийг судлах асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Казахстан Улс бүс нутгийн түншийн хувьд Монгол Улсад стратегийн ач холбогдолтойг онцлоод, энэ онд хоёр талын хамтын ажиллагаа улам идэвхэжнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Казахстан Улс нь Монгол Улсын Төв Азтай холбож байдгийг онцлоод, тарифын бус саад бэрхшээлийг тодорхойлох, арилгах хамтарсан ажлын хэсэг байгуулах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Мөн Монгол Улс стандартчилал, мал эмнэлгийн хамгаалалт, мал аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж буйг тэрээр илэрхийлэв.