Хамтран ажиллахыг урьж байна
Ажлын цар хүрээ, зорилго:
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжих түр барилга байгууламжийг түрээсийн хэлбэрээр барьж байгуулах, ашиглах, буулгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ авна.
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явцыг олон улсын стандарт, төслийн удирдлагын сайн туршлага, бодит хэрэгжилтийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулахад шаардлагатай ажлын даалгавар (TOR), гүйцэтгэлийн төлөвлөлт мөн сонгон шалгаруулалтын явцад мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэхэд оршино.
Зөвлөхийн ажлын даалгавар:
Зөвлөх нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Түр барилга байгууламжтай холбоотой ажлын даалгавар (TOR)-ыг боловсруулах, олон улсын арга хэмжээний жишиг, стандарттай нийцүүлэх;
- Ажлын дэс дараалал, гүйцэтгэлийн үе шат, календарчилсан төлөвлөгөө боловсруулах;
- Ажлын цар хүрээтэй уялдсан хяналтын төсөв, зардлын ерөнхий бүтэц боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
- Түр барилга байгууламжийн талбайн зохион байгуулалтын зураг, схем боловсруулах;
- Төсөлд тусгагдах бараа материал, тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг хянах, нийцлийн үнэлгээ хийх;
- Гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд хавсаргах техникийн баримт бичиг, гүйцэтгэлийн шаардлага, тусгай нөхцөл боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
- Сонгон шалгаруулалтын явцад техникийн болон зохион байгуулалтын асуудлаар мэргэжлийн зөвлөмж өгөх;
- Монгол болон англи хэл дээр баримт бичиг боловсруулах, тайлбарлах, шаардлагатай тохиолдолд хэлэлцээрийн явцад албан ёсны орчуулгын дэмжлэг үзүүлэх.
Тавигдах шаардлага:
- Ажлын даалгавар боловсруулах, ажлын дэс дарааллыг тодорхойлох, календарчилсан төлөвлөгөө гаргах, хяналтын төсөв боловсруулах чадвартай;
- Түр барилга, байгууламжийн талбайн зохион байгуулалтын зураг, төлөвлөлт хийх туршлагатай;
- Төсөлд тусгасан бараа материал, тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт хянах, үнэлэх туршлагатай;
- Түр барилга байгууламжийг нийлүүлэх, угсрах, буулгах ажлын гэрээнд хавсаргах баримт бичгийг боловсруулах чадвартай;
- Монгол хэл, англи хэлний ярианы болон бичгийн түвшинд гэрээ, хэлэлцээр хийх чадвартай;
- Багаар болон бие даан ажиллах, хугацаанаас хамаарч ачаалалтай ажлын нөхцөлд ажиллах чадвартай.
Бүрдүүлэх материал:
Хуулийн этгээд бол:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Компанийн үйл ажиллагааны чиглэл, танилцуулга
- Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, үйлчилгээний туршлагын талаарх мэдээлэл
Хувь хүн / баг бол:
- Анкет /СV/;
- Багийн гишүүдийн товч танилцуулга
- Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, үйлчилгээний туршлагын талаарх мэдээлэл
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь гүйцэтгэх ажил биш, харин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явцыг мэргэжлийн түвшинд бэлтгэх, баримт бичгийн чанар, уялдаа холбоо, хэрэгжилтийн бодит боломжийг хангахад чиглэсэн захиалагч талын зөвлөх үйлчилгээ юм.
- Материалыг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15:00 цагаас өмнө cop17@ulaanbaatar.mn цахим шуудангаар хүлээн авна.
- Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, БИГ центр, 4 давхар “КОП 17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ
- Харилцах утас: 77072217