БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой боллоо
Монгол Улсын Зам, тээврийн яам болон БНСУ-ын Дуньян их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилийн тус сургуулийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэж эхэллээ.
Зам, тээврийн яамны мэдээлснээр, хоёр дахь удаагаа зарлаж буй тэтгэлэгт энэ удаа 30 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, хоёр улсын төмөр замын технологийг боловсронгуй болгох зорилготой юм. Дуньян их сургууль нь Yeongju болон Dongducheon гэх хоёр кампустай, Cолонгоc улс дахь хамгийн анхны төмөр замын сургууль юм. Мөн тус сургууль таван салбар сургууль, хоёр төв байр, 27 тэнхим, 18 харьяа байггууллага болон 15 эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнтэй.
Уг тэтгэлэгт2026 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх төгсөгчид, их, дээд сургуулийн 1-2 дугаар курсын оюутнууд хамрагдах боломжтой. Энэ оны есдүгээр сараас БНСУ-ын Дуньян их сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдана. Хэлний бэлтгэлээ амжилттай дүүргэсний дараа 2027 оноос бакалаврын үндсэн ангид /1-р курс/ элсэн суралцах юм.
Тэтгэлэг ба хөтөлбөрийн онцлог
- Сургалтын төлбөрийн 40-50 хувийн хөнгөлөлт
- Зам тээврийн яамны бодлогын хүрээнд төмөр замын салбарын ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой
- Зуучлалын байгууллагагүй, сургууль болон яамны шууд хамтын ажиллагаа
- Визний найдвартай байдал өндөр, зардал харьцангуй бага
БНСУ-ын Дуньян их сургуулийн Монгол дахь төлөөлөл Б.Банзрагчгарав banzragch646@gmail.com хаягаар холбогдох юм.
2025-2026 оны хичээлийн жилд 19 оюутан Дуньян их сургуульд хэлний бэлтгэлд хамрагдаж, 17 нь сургуулийн дотоод элсэлтийн шалгалтад албан ёсоор тэнцсэн байна.

