Г.Нямдэлгэр нарын 9 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч Н.Уяабор, Р.Бузмаа, Г.Нямдэлгэр, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, шүүгдэгч Д.Цэнгэнбаяр, Ч.Очир нарын өмгөөлөгч Г.Минжмаа, Ю.Тогмид, шүүгдэгч Р.Бузмаа, Г.Нямдэлгэр, Г.Пүрэвсүрэн нарын өмгөөлөгч Э.Мягмардорж, шүүгдэгч Г.Нямдалайн өмгөөлөгч К.Манлай, шүүгдэгч Н.Уяабор, Г.Пүрэвсүрэн нарын өмгөөлөгч С.Батнасан, шүүгдэгч Ч.Очирын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул, Б.Зулбаяр, иргэний хариуцагч Ч.Дарьсүрэн, хохирогч Д.Цэрэнхүү, Т.Өнөртөгс, М.Дашбаяр, Х.Мөнгөнтуяа, Т.Энхжаргал, Д.Хонгорзул, Д.Батцэнгэл, М.Мөнхжаргал, Д.Ганцэцэг, О.Бямбасүрэн, Г.Уранчимэг, Б.Одмаа, Б.Эрдэнэжаргал, Б.Ганзориг, Ё.Сарантуяа, Б.Отгонбаяр, Ё.Өлзий, Д.Цогбадрах, Ё.Оюунтуяа, Б.Пүрэвжаргал, О.Ганбаатар, Б.Батжаргал, Б.Баттөмөр, Д.Баярсайхан, Л.Давааням, Б.Цолмонтуяа, Д.Энхтуяа, Ц.Бурмаа, О.Оюун-Эрдэнэ, Э.Батчимэг, Ж.Наранчулуун, Г.Бат-Амгалан, Б.Мөнхцолмон, Б.Оюунзаяа, Я.Дулмаа, Т.Отгонсүрэн, Л.Ариунпүрэв, Д.Саруул, М.Даваасүрэн, Н.Оюунмаа, Ц.Мягмарсүрэн, Б.Цэнд-Аюуш, П.Нарангэрэл, Ч.Пүрэвдандар, Т.Энхцэцэг, Д.Наранцэцэг, Г.Баасанжав, Ж.Лхагваа, В.Наранцэцэг, В.Түвшинжаргал, Д.Хадбаяр, Д.Отгонбаяр, Б.Саранчимэг, С.Баасанжав, Г.Баясгалан, Ч.Нармандах, С.Ренчинханд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Г.Нямдэлгэр нарын 9 хүн Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон”, тус зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн”, 18.6 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “… гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж”, тус зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчид, мөн хохирогчдын гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.