Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагджээ
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагджээ.
Улсын их хурлын даргын захирамжаар үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварын асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан байна.
Тус ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахлах бол, Э.Болормаа, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, С.Лүндэг зэрэг гишүүд бүрэлдэхүүнд ажиллана.
