НИТХ: Нийслэлийг 2028 он хүртэл хөгжүүлэх бодлого, хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ

624742385_1200506195588324_6646769527661520121_n

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnewswiremng%2Fvideos%2F1893086158013660%2F&show_text=false&width=560&t=0

НИТХ-ын Ээлжит VI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг өндөрлөлөө. Ээлжит VI хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилт, хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүн, танилцуулга мэдээллийг сонслоо. НИТХ-ын төлөөлөгчид танилцуулгатай холбоотой санал хэлж, асуулт асууж, харилт авлаа.

Ирэх 2028 оныг хүртэлх хугацаанд нийслэл хэрхэн, ямар бодлогоор хөгжиж, ямар төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм, ямар үр дүнд хүрэх зорилт тавив гэдгээ хэлэлцлээ. Хуралдааны II хэлэлцүүлэг энэ сарын 6-нд буюу ирэх баасан гарагт Яармаг дахь Хангарди ордноо үргэлжилнэ.

Хоёрдугаар хэлэлцүүлгээр, Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэхээс гадна Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд  хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлан, “Сэлбэ голын эх” байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай зэрэг долоон асуудал хэлэлцэх юм. 

About Author