Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлжээ

цагдаа

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлээд удаагүй байгаа.

Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сургуулийн ойролцоо явган хүний гарцаар гарч явсан 10-15 насны хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд өртсөн 1,230 зам тээврийн осол бүртгэгдэж, 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

About Author