Д.Тунгалаг: 2025 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөө маргаашдаа шилжүүлнэ
Эх сурвалж: ikon.mn
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын 2025 оны IV улирлын буцаан олголт энэ оны нэгдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх учиртай байсан ч одоогоор ороогүй байна.
Энэ талаар Татварын Ерөнхий Газар(ҮТЕГ)-аас тодруулахад тус газрын Орлого хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг “НӨАТ-ын урамшууллын 2025 оны IV улирлын буцаан олголт өнөө маргаашдаа орно. Журмын дагуу бол хоёрдугаар сарын 20-нд оруулахаар байгаа ч Сангийн Яамтай хамтран өнөө маргаашдаа оруулахаар ажиллаж байна. Гүйлгээгээ шилжүүлээд санхүүжилтээ хүлээж байгаа.
2026 оны IV улирлын буцаан олголтоор 1,360,000 гаруй иргэнд 112 тэрбум төгрөгийг буцаан олгоно.
НӨАТ-ын буцаан олголтын дүн жил бүр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үед буцаан олголтоор 109 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан. Энэ хэмжээгээр төлбөрийн баримт олголт, баримтын бүртгэл нэмэгдсэн гэсэн үг” гэлээ.