УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

q6cs4e_624987219_1218418440388342_1755620193512675977_n_x974

Төр, нийгмийн зүтгэлтэн, их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон төр, нийгмийн зүтгэлтнүүд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойг тохиолдуулан, түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол болов. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар болон намын дэргэдэх байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт төрсөн. 1921 оны гуравдугаар сарын 24-өөс 1922 оны арванхоёрдугаар сар хүртэл Цэргийн яамны Тэргүүн сайдаар, 1921 оны дөрөвдүгээр сарын 10-аас 1923 оны хоёрдугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны хоёрдугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв. Д.Сүхбаатар 1923 оны хоёрдугаар сарын 20-нд насан эцэслэсэн.

Д.Сүхбаатарыг 1922 оны есдүгээр сард Ардын Эрхт Монгол Улсын анхны “Зоригт баатар” цолоор шагнаж байжээ.

About Author