С.Бямбацогт: Гал түймэрт хохирсон иргэдэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хөнгөлөттэй зээл олгоно

byambatsogt

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын С.Бямбацогт Увс аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах”-ын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан худалдаачдын төлөөлөлтэй уулзлаа.

Сайд С.Бямбацогт хэлэхдээ Засгийн газрын бодлого, шийдвэр иргэндээ ээлтэй, хүнлэг байхад чиглэнэ гэдгийг онцлоод, гал түймрийн улмаас хохирсон иргэдэд амьдралаа босгоход нь дэм болох үүднээс засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох болсон таатай мэдээг дуулгалаа.

About Author