БНХАУ-ын эрх баригчид интернэт орчин дахь монгол хэл соёлын орон зайг идэвхитэй “устгах” болжээ
Эх сурвалж: Zuv.mn
БНХАУ-ын эрх баригчид Өвөрмонголын өөртөө засах оронд боловсролын бодлогоор дамжуулан монгол хэл, соёлын хэрэглээг шахаж эхэлсэн билээ. Тэгвэл энэ бодлого интернэт орчинд ч идэвхитэй явагдаж байгаа бөгөөд хэрэглээг улам улам багасад хүрч байгааг судалгаагаар тогтоосон байна.
Боловсролын байгууллагууд монгол хэлний хичээлийг хөтөлбөрөөс хасаж, хятадчилах бодлого албан ёсоор явагдаж байгаа ч өвөрмонголчууд интернэт орчинд монгол хэлээ ашиглах боломж саяхныг хүртэл байжээ. Харин сүүлийн үед эрх баригчид яг энэ нээлттэй орон зай руу нь бодлогоор довтолж, хумьж байгаа нь PEN America болон Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвийн шинээр гарсан тайлангаар тодорхой болсон байна.
Бээжин 2020 оноос ӨМӨЗО-ын боловсролын байгууллагад монгол хэлийг мандарин хэлээр сольж эхэлсэн байдаг. Үүнтэй холбоотой гарсан эсэргүүцлийг хүчээр дарж, хүлээн зөвшөөрөхийг албадсан байдаг. Тэгвэл монгол хэлтнүүдийн хэл, соёлоо хэрэглэх боломж болсон интернэт орчин руу хийх халдлага идэвхжиж зорьсондоо хүрэхэд ойрхон болсныг “Эх хэлээ аваръя” нэртэй уг тайланд онцолжээ.
Жишээлбэл, өнгөрсөн хугацаанд Монгол хэл соёлтой холбоотой цахим хуудсуудын 89 хувь нь цензурт өртөх буюу хаагдсан бөгөөд өвөрмонголчуудын хамгийн ихээр хэрэглэдэг Bainu тэдгээрийн нэг болжээ. Бээжин энэхүү бодлогоо “Нэг муж, нэг сонин, нэг үйлчлүүлэгч” нэрийн дор явуулж, хөрөнгө мөнгө ихтэй төрийн өмчийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийн хялбар аппликейшнийг бүтээх замаар монгол хөгжүүлэгчдийн бүтээсэн бие даасан платформуудыг маш үр дүнтэйгээр шахаж байгаа аж.
Өдгөө АНУ-ын Нью-Йорк хотод амьдарч буй Өмнөд Монголын сэтгүүлч Соёмбо Боржгин “”Засгийн газар орон нутгийн сургуулиудад монгол хэлийг хориглосноос хойш дижитал орчин монголчуудын хувьд сүүлчийн үнэгүй олон нийтийн орон зай болсон” гээд энэ орон зай хумигдаж байгаа талаар ярьжээ. 2020 оны эсэргүүцлийн үеэр Засгийн газар түүний ажиллаж байсан “Өвөр Монголын өдөр тутмын сонин”-ыг хааж, нэг сарын хугацаанд дахин боловсрол олгох ангид явуулсан бөгөөд тэрбээр одоо АНУ-д амьдарч, “Системчилсэн соёлын дарангуйлал” гэж тодорхойлсон зүйлийнхээ талаар бичдэг байна.

Соёнбо Боржгин /https://bitterwinter.org/a-mem…/
“Хятадын засгийн газар монголчууд өөрсдийн хэлийг ашиглаж, хөгжим хуваалцаж, түүхээ ярилцаж, нийгэмлэг болж холбогдох боломжтой орон зайг санаатайгаар устгаж байна. Монгол дуунуудыг хөгжмийн аппликейшнуудаас хасаж байгаа. ‘Монголоороо байцгаая’, ‘Би монгол хүн’ зэрэг дуунуудыг устгасан. Чингис хааны тухай дурдсан үг өгүүлбэрт цензур тавьж байгаа. Миний төрсөн нутагт одоо хүмүүс ямар ч сэдвээр хэлэлцэхдээ монгол хэлийг ашиглаж чадахгүй байна” гэж Соёмбо Боржгин TECH 24 сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
PEN America-ийн PEN/Barbey Freedom to Write Center-ийн гүйцэтгэх захирал Лизл Гернтхольц TECH 24-т өгсөн ярилцлагадаа “Энэхүү баримтууд нь технологийн компаниудад сэрэмжлүүлэг болох ёстой” гээд “Соёлын эрх болон дижитал дарангуйллын хоорондох энэхүү огтлолцлыг ойлгоход хэцүү байна. Хэрвээ интернетийн компаниуд нээлттэй, чөлөөт интернетэд үнэнч байгаа бол Монголд юу болж байгааг анхааралтай ажиглах хэрэгтэй” хэмээн онцолжээ.