Иргэдийн төлөөлөгч нарын ээлжит попрол
Эх сурвалж: ZUV.MN
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэх учиртай байв.
Гэтэл төлөөлөгч нар хашаанд өлгөгдөж мөнх бусыг үзсэн буганы асуудлаар акц хийсэн нь ихээхэн анхаарал татав.
Улсын нийслэлдээ амьдарч буй иргэд нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ ноцтойгоор зөрчүүлж, гэр бүлээрээ хүйс тэмтрүүлж байхад “Нүдэн балай чихэн дүлий” суудаг төлөөлөгч нар гэнэт л амьтны амь нас ярьж суугаа нь хоржоонтой үйл явц байлаа.
Тэдний “Энэ дэлхий зөвхөн хүмүүст зориулагдаагүй. Гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Уулын бүх амыг нийслэл хотын мэдэлд яаралтай авч, бүх хууль бус хашааг нураах ёстой” зэрэг лоозонг зөөврийн компьютер дээрээ наасан сүржин мэдэгдлүүд олны эгдүүцлийг хүргэж байна.
Асар олон асуудлынхаа гүнд живчихсэн хотод амьдарч өдөр бүр эрхээ зөрчүүлж буй хүүхэд хөгшчүүдийн төлөө тэд хэзээ, хэрхэн дуугарч, юу хийсэн бэ.
Эсрэгээрээ нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаална, төлөөлнө гээд гуйж сонгогдсон төлөөлөгч нар хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн жишээ олныг нийтээрээ харснаас бодитой ажил хийсэн нь цөөн л буух байх.
Хөрсөн дээрээ бууж чадахгүй, өндөр хөгжилтэй оронд амьдардаг улс шиг сэтгэж попорч байхаар хүн амьдарчихаж болох эрүүл, аюулгүй таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, төрийн хүнд сурталд дарлуулж байгаа иргэдийнхээ эрхзүйн чадамжийг нэмэгдүүлнэ үү, төлөөлөгч нар аа.