Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүд цахимаар хүсэлтээ гаргана гэв

0

Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн барьж цалин тэтгэвэр хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хүүхдийн мөнгөтэй холбоотой тайлбар өгөв. Тэрбээр “Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа. Үлдсэн 9 хувьд хүүхдийн мөнгийг олгоно. Хүүхдийн мөнгийг нөхөн авах хүсэлт гаргахаар E-mongolia систем ачааллаа даахгүй болж магадгүй.

Тиймээс зөвхөн үлдсэн 9 хувьд хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг цахим системээр эсвэл Хөдөлмөр халамжийн харьяа хэлтэст гаргах бололцоог бүрдүүлнэ. Засгийн газраас тодотгол батлагдсаны дараа тодорхой журам гаргана.  Хүүхдийн төлөө санд 11 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан, үүнээс нэг тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн. Сангийн мөнгөөр иргэдийн хүсэлтээр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийнэ” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *