НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр хотын дарга Х.Нямбаатар болон Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь нарны эрчим хүчний системийг батарей хуримтлууртай хослуулсан бичил сүлжээ (mini-grid) шийдлийг турших замаар 800 өрхийг төвлөрсөн цахилгаан сүлжээнд холбож, сэргээгдэх эрчим хүчээр халаах юм.
Тодруулбал, гэр хорооллын 800 өрхийг цэвэр, найдвартай эрчим хүчээр хангаж, 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээг байгуулна. Мөн 800 өрхөд цахилгаан халаагуур, тус бүрийн хүчин чадал нь батарей хуримтлууртай хосолсон 80 кВт-аас 1000 кВт хүртэлх нарны хавтанг суурилуулах юм. Төслийг 2027 оны 12 дугаар сард хэрэгжүүлж дуусна.
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл” нь Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр нэмэгдүүлэх жишиг загвар болон хэрэгжинэ.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС