СЭЗИС сэтгүүлч нарт зориулсан “Эдийн засаг, санхүүгийн сургалт”-аа дөрөв дэх удаагаа зохион байгууллаа

bcnzrm_625354082_1334958478672672_4165415459811727583_n_x974

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль(СЭЗИС) нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оноос зохион байгуулж буй “Эдийн засаг ба Сэтгүүл зүй” төслийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан “Эдийн засаг, санхүүгийн сургалт”-ын дөрөв дэх удаагийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Рио Тинто Монгол ХХК-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн энэхүү сургалт 2025 оны арваннэгдүгээр сард эхэлж нийт 12 долоо хоног үргэлжлэв.

Энэ хугацаанд

  • Эдийн засгийн сэтгүүл зүй
  • Эдийн засаг
  • Төрийн санхүү
  • Төсөв, мөнгөний бодлого
  • Бизнесийн удирдлага
  • Нягтлан бодох бүртгэл
  • Байгууллагын санхүү, хөрөнгө оруулалт зэрэг агуулгын хичээлүүдийг СЭЗИС-ийн эрдэмтэн, багш нар заасан юм.

Сургалтад телевиз, сонин сэтгүүл, мэдээллийн сайтууд, байгууллагуудын хэвлэл мэдээллийн хэлтэс, төр болон хувийн хэвшлийн 20 байгууллагын 25 сэтгүүлч хамрагдаж, амжилттай төгсөн сертификатаа гардан авлаа. Ийнхүү анх удаагийн сургалтаас хойш нийтдээ СЭЗИС нь 100 гаруй сэтгүүлчийг сургаж, эдийн засгийн чиглэлээр мэргэшихэд нь үнэтэй хувь нэмэр оруулж байна.

зураг

СЭЗИС

“Чадварлаг сэтгүүлч – Чанартай мэдээлэл” уриан дор зохион байгуулагдсан энэхүү сургалтыг дэмжин ажилласан Рио Тинто Монгол ХХК, сэтгүүлчдээ сургах боломжоор хангасан хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, төслийг хамтран хэрэгжүүлж байгаа СЭЗИС-ийн эрдэмтэн, багш нар, “Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр” төвийн хамт олон дэмжин ажилласан бүхэнд, төгсөгч нарт СЭЗИС-ийн төслийн багийнхан талархлаа илэрхийлж байв.

Түүнчлэн “Эдийн засаг ба сэтгүүл зүй” төслийн хүрээнд 2026 оны гуравдугаар сараас эхлэн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтанд зориулсан “МЕДИА ЭНТРЕПРЕНЕРШИП” сургалтыг эхлүүлэх болсноо мэдэгдсэн юм.

About Author