МУГТ Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1,600 км-ийн гүйлтээ эхлүүллээ
Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1,600 километрийн гүйлтээ өнөөдөр эхлүүллээ.
Тэрбээр хүүхэд залуучуудын сэтгэл хямрал, дэлгэцийн хамаарал маш том асуудал болоод байгаа учир эрүүл зөв амьдралын хэв маягийг ярих биш өөрөө биеэрээ үлгэрлэн харуулахыг зорьж байна гэдгээ онцлов.
Түүний гүйлт Улаанбаатар хотоос эхлэх бөгөөд Замын-Үүд, Эрээн, Хөх хот, Жанчхүүгийн даваа, Цагаан хэрэм зэргээр дамжин өдөр болгон бүтэн марафон буюу 42км гүйж 1,600 км-ийг 40-45 хоногт туулах зорилготой байгаа юм байна.
МУГТ Б.Цэвээндаш “Хүмүүс ганц автобусны буудал явган алхахаасаа ч төвөгшөөдөг болсон байна. Өвлийн гүйлтээс айх хэрэггүй” гэв.