“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан болон төрсөн дүү Э.Батбаяр нарыг АТГ-т өглөө

8be30e93f84306200bc548aa7a466a26

Эх сурвалж: Zuv.mn

 “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Авлигатай тэмцэх газарт хандаж, мэдээлэл хийлээ. 

“Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар “Манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний төрсөн ах, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, мөн түүний найз Б.Дэлгэржаргал нарт холбогдуулан гомдол гаргаж АТГ-т хандаж байна. 

Орхон аймгийн иргэд 2010 онд энэ компанийг үүсгэн байгуулсан. Манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр бид бүгдийн итгэлийг олох замаар зөвхөн НӨАТ хэлбэрээр 30 тэрбум төгрөгийг Э.Батбаярын хувийн компанид алдаад байна.

 Э.Батбаяр гадаад руу экспорт хийхэд “Зэс-Эрдэнийн хувь” ХХК  ямар нэгэн НӨАТ төлөхгүй гэж хэлээд өөрийн компаниараа худалдааг дамжуулсан. 2020 оноос хойш нийт 30 гаруй тэрбум төгрөгийг идэж, шамшигдуулсан. Шамшигдуулсан мөнгөөрөө сайд ахынхаа сонгуульд оролцсон байх магадлалтай. Энэ асуудлыг мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулна” гэв. 

Хувьцаа эзэмшигчдийн Tүр хорооны дарга Т.Дөлгөөнтамир “Энэ нөхцөл байдалд Э.Батбаяр шууд буруутай. Э.Батбаяр санхүүгийн аргаар олон мянган иргэний хөрөнгийг шамшигдуулсан нь баримттай. Э.Батбаярын идсэн мөнгийг нийт хувьцаа эзэмшигчид хуваахад 1.5-1.8 сая төгрөг ногдоно. 

Э.Батбаяр захирал аа та болон танай гэр бүлийг баян чинээлэг, хөрөнгөөр хахсан амьдруулахын тулд бид  15 жил амьдралаараа дэнчин тавьж, хөдөлмөрлөөгүй шүү гэдгийг хэлье. Эргэн ирж тайлбараа тавь. Ямар учиртай хулгай хийсэн гэдгээ тайлбарла” гэв.

About Author