Гурван настай хүүгийн биед гэмтэл учруулсан Э-д холбогдох хэргийг шалгаж дууслаа

0

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 8-нд гарсан. Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд Турк улсад дөрөв дэхь хагалгаандаа ороод байгаа юм. Өмнөх хугацаанд хүүгийн биед гэмтэл учруулсан иргэн Э гэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2-2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байсан юм.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

  • 1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Тус гэмт хэргийг:

  • 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *