“Монголын Алт” ХХК Аж үйлдвэржилтийн салбарыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

0

Энэ жил 30 жилийн ойгоо “Бүтээгч Монголын Төлөө” уриан доор тэмдэглэж буй “Монголын Алт” (МАК) ХХК аж үйлдвэржилтийн салбарыг дэмжин Монгол улсыг бүтээгч, үйлдвэрлэгч орон болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс “Бүтээгч Монгол” хөтөлбөрийг эхлүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр МУИС, ХААИС, ШУТИС, GMIT (Герман Монголын хамтарсан Ашигт малтмал Технологийн Их сургууль) зэрэг 4 их сургууль, Улаанбаатарт мэргэжилтэн бэлтгэдэг 3, орон нутгийн 5,  Политехник коллеж, МСҮТ-тэй 3-5 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус компани нь 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн “MAK Internship” цалинтай дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлж буй санамж бичиг байгуулах ажлын хүрээнд хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй, нарийн мэргэжлээр суралцаж буй оюутан залуусыг компанийн газар,  нэгж, үйлдвэр, уурхайд цалинтай дадлагажуулан, ажлын байранд зөв системтэйгээр бэлтгэж, үргэлжлүүлэн ажлын байраар хангах юм. Мөн оюутнуудын бүтээлч байдал болон багш, боловсон хүчний хөгжлийг дэмжих чиглэлд хамтран ажиллах юм байна.

Түүнчлэн “Монголын Алт” (МАК) ХХК нь боловсрол, эрүүл мэнд, спорт гэсэн үндсэн гурван чиглэлд нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, боловсролыг дэмжих бодлогын хүрээнд үйлдвэр, уурхайн нөлөөллийн бүсийн сумд буюу Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Даланжаргалан, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдад сургууль, цэцэрлэг байгуулжээ. Мөн 1998 оноос хойш чанартай боловсролыг дэмжин оюутан залуусыг гадаадын болон дотоодын их дээд сургуульд компанийн нэрэмжит тэтгэлгээр суралцуулж,  нийт  ₮2.1 тэрбумын дэмжлэг үзүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *