Senzu “Passion UA” багтай нэгдлээ

PGL-CS2-Astana-2025-Group-Stage-Day-1-Part-6-64-X4.jpg

PassionUA багаас Senzu /А.Мөнхболд/-г багтаа нэгтгэж байгааг албан ёсоор ийнхүү зарлалаа.

Гэхдээ түүнийг The MongolZ багаас зээлээр авч байгаа юм байна. PassionUA багийн хувьд Senzu аваад оронд нь хэнийг нь сэлгээнд суулгаж байгааг хараахан зарлаагүй байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүн одоогийн байдлаар дараах байдалтай байна.

Johnny “⁠JT⁠” Theodosiou

Michael “⁠Grim⁠” Wince

Vladyslav “⁠Kvem⁠” Korol

Nick “⁠nicx⁠” Lee

Santino “⁠try⁠” Rigal

Азбаяр “Senzu” Мөнхболд

Tiaan “⁠T.c⁠” Coertzen (дасгалжуулагч)

Ингэхдээ түүнийг хагас жилийн хугацаатай, дараа нь бүр мөсөн худалдан авах боломжтой нөхцөлөөр зээлж байгаа аж. Манай тамирчин өнгөрсөн 2025 оны HLTV-ийн шилдэг 13 дахь тамирчнаар шалгарсан. “Passion UA” баг мөн Аргентины мэргэн бууч Сантино “try” Ригалыг авсан бөгөөд шинэ бүрэлдэхүүнээр анхны тоглолтоо энэ сарын 19-нд хийх юм.

About Author