Увс аймгийн Өмнөговь суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Увс аймгийн Өмнөговь сумын нутагт өчигдөр өглөөний 09:13:25 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Аймгийн Онцгой байдлын газраас Өмнөговь сумын Засаг даргын орлогч болон малчидтай холбогдон тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй. Газар хөдлөлт Өмнөговь сумын төвөөс зүүн хойд зүгт 39 км, Тариалан сумын төвөөс урд зүгт 41 км, Өлгий сумын төвөөс хойд зүгт 42 км зайд болжээ.