АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

20cb174df120415a3248de6985670269

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат “Нүүрсний” гэх хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдаж байх үедээ “Ээжийгээ БНСУ-д эмчлүүлнэ” гэх үндэслэлээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн байдаг.

Тэрбээр 2023 оны аравдугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш эргэж ирээгүй тухай мэдээлэл цацагдаж, улмаар түүнийг “Гадаад улсад оргон зайлсан” гэх үндэслэлээр эрэн сурвалжилж буй талаар прокурорын байгууллагаас 2025 оны нэгдүгээр сарын 27-нд мэдэгдэж байв. Үүнээс хойш сураггүй байсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ.

Тодруулбал, өнөөдөр МАН-ын сар шинийн золголтод ирж оролцсон нь цахим орчинд тус намын гишүүдийн зурагт үлджээ. Эргэн сануулахад, Ж.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгаж эхэлсэн байдаг.

About Author