УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Сар шинийн баярын үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь гэрт нь хулгай орсон талаар гишүүн өөрийн цахим хуудастаа нийтэлсэн.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн орон гэрт хулгай орсон хэргийг бүртгэлд авч, өчигдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр хэргийн газар үзлэг хийж дууссан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэх мэдээллийг өглөө.