Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгсөн 30 хоногийн хугацаа тав хоногийн дараа дуусна
Эрчим хүчний салбарын доголдол, цахилгааны хязгаарлалтаас болж иргэд олон нийт ихээхэн бухимдаж улмаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохыг шаардсан.
Ерөнхий сайд Г.Занданшатар нэгдүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаа өгсөн байдаг.
Энэ талаар Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний салбар 30 хоногт шийдэгдэхэд хүндрэлтэй байгаа. 2027 оны наадмаар цахилгаан доголдох асуудалгүй болно. Хариуцлага хүлээх ёстой бол хүлээнэ. Би сайдын суудлыг авч чаддаг, өгч ч чаддаг хүн” хэмээж байсан.
Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн 30 хоногийн хугацаа тав хоногийн дараа дуусна. Тэгэхээр тав хоногийн дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцох эсэхийг шийдэх юм.