Н.Маргад-Эрдэнэ: Гал руу ус цацсан чинь бүр ихсээд байхаар нь хоёр дүүгээ аваад гарсан

6f9701bfec9a8ff6708ad2befc026ae7

Увс аймагт хоёрдугаар сарын 5-ний өдөр айлын гэр шатаж, гэртээ байсан бага насны 3 хүүхэд галаас эсэн мэнд үлджээ.

Тодруулбал ээжийгээ усанд яваад ирэх хооронд цахилгааны массаас үүдэн гал гарах үед 7 настай хүү Маргад-Эрдэнэ 2 настай, 6 сартай хоёр дүүгээ галаас гаргаж амжжээ. 

Ээж Ц.Энхзаяа: Усанд яваад ирэх хооронд л гэр минь шатчихсан байсан. Эхлээд манай том хүү хоёр настай дүүгээ түлхэж гаргачихаад, зургаан сартай дүүгээ бүүвэйлэгчнээс нь салгаад гаргасан байсан. 

Тэр оройноо хүүхдүүд маань шоконд орчихсон байсан. Цахилгааны масс үүсээд л гал гарчихсан. Гурван хүүхэд маань амьд байгаад л баярлаж байна. 

н.Маргад-Эрдэнэ: Ээж усанд явчихсан байхад зурагтны доор масс үүсээд гал гарсан. Ус цацсан чинь гал бүр ихсээд байсан. Дараа нь би бага дүүгээ гаргачихаад унтаж байсан жоохон дүүгээ тэврээд гарсан. Тэгээд л манай гэр шатчихсан” гэлээ. 

Эх сурвалж: Увс телевиз

About Author