А.Ариунзаяа: Гишүүд ёс зүйн алдаа гаргалаа гээд эргүүлэн татах боломжгүй
УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Ёс зүйн дүрмээрээ УИХ-ын гишүүд ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл гурван төрлийн хариуцлага хүлээлгэдэг. Нэгдүгээрт сануулах, хоёрдугаарт уучлалт гуйлгах, гуравдугаарт цалингийн 20 хувийг 3-6 сарын хугацаанд бууруулах сахилгийн шийтгэл оногдуулдаг.
Бусдаар эргүүлэн татах боломж байдаггүй. Зарим нэг УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаас үүдэж нийт эмэгтэй гишүүдийг хамрах нь буруу. Ёс зүйг хуульчлах маш хэцүү.
Иргэд олон нийтийн төлөөлөл гэдгээрээ зохисгүй бай гэсэн үг биш. Магадгүй тэр хүн тухайн үеийн эмоциороо л ямар нэгэн үйлдэл хийсэн байх. Гэхдээ тэр үйлдлээр нь бүхэлд нь тухайн хүнийг үгүйсгэх нь өрөөсгөл.
https://www.facebook.com/share/v/1JiE3kQeQp