Буйр нуурын мөс цөмөрч, дөрвөн хүн живж амиа алджээ

c6bd0546f67b6ffaaabd74c68198175e

Буйр нуурын мөс цөмөрч дөрвөн хүн живсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр буюу  2026.02.24-ний өдрийн 14.00 цагийн орчимд зургаан зорчигчтой автомашин нууран дээгүүр зорчиж яваад мөс цөмөрсний улмаас живж, хоёр хүн нь эсэн мэнд гарч, бусад хүмүүс живсэн байна. Ослын газарт орон нутгийн онцгой байдлын нэгж ажиллаж байгаа аж.

Иргэдийг гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

About Author