ГСДН-ын дарга Ларс Клингбайл МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан нар уулзлаа

0

Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн урилгаар манай улсад Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайл айлчлал хийж байна. Айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлсэн юм. Тэрээр өнөөдөр хамгийн эхэнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзлаа. 

Германы Социал Демократ Нам 160 жилийн түүхтэй бол Монгол Ардын Нам 101 жилийн түүхтэй бөгөөд Монгол улсын төдийгүй төв азийн анхны улс төрийн хүчин. Зуун дамнасан түүх, үзэл баримтлалаараа энэ хоёр намд ижил төстэй зүйл их. Германы Социал Демократ Намын дарга, Бундестагийн гишүүн Ларс Клингвайл айлчлалынхаа хоёр дахь өдөр МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзлаа. Уулзалтаар хоёр намын хамтын ажиллагаа, Социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх тухай асуудлыг хөндлөө. Мөн төрийн албан хаагчдыг баруун европын орнуудад мэргэжлийн сургалтад хамруулах тал дээр ч хамтран ажиллах тухай ярилаа. Айлчлалын үеэр Монгол Ардын Нам, Германы Социал Демократ Намууд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Германы Социал Демократ Намын хувьд өмнө нь азийн улс төрийн хүчинтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаагүй бөгөөд анхных нь Монгол Ардын Нам болж байгаа юм. 


Мөн энэ өдөр ноён Ларс Клингбайл тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын “Гуравдагч хөрш”, Европын Холбооны гол түнш ХБНГУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. Хоёр орны харилцаа ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хөгжиж ирсэн гэдгийг тодотголоо. 

Монгол Улсад 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн улс төр, эдийн засаг, нийгмийн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явцыг Фридрих-Эбертийн сан эхнээс нь тууштай дэмжиж, иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлж, иргэний нийгмийн байгууллагуудыг онцгойлон дэмжих, эмэгтэйчүүд болон залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр амжилттай ажиллаж ирсэн юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *