Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн ОХУ-д тагнуулын хэргээр 30 хоног саатуулагдсан талаар Гадаад харилцааны яам тайлбар өглөө

ChatGPT Image Feb 25 2026 03_29_54 PM

Эх сурвалж: 24tsag.mn

2026 оны хоёрдугаар сарын 24-нд Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга М.Баттулга өөрийн цахим хуудаснаа сумын иргэн Ц.Г-г цагаан сарын өмнө Оросын хилээр гарах үед тагнуулын асуудлаар саатуулж, 30 хоногоор баривчилсан талаар мэдээлсэн.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулга авсан бөгөөд “Тухайн иргэний саатуулагдсан талаарх мэдээллийг Улаан-Үд дэх ЕКГ-аар дамжуулан авсан бөгөөд одоогоор иргэний ар гэр болон холбогдох байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж байна. Хувь хүний нууц болон ар гэрийн хүсэлтийг харгалзан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.

About Author