Б.Чойжилсүрэн: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаанд үүсээд байгаа асуудлаа шийд хэмээн үүрэг даалгавар өгсөн.
Тус 30 хоногийн хугацаа энэ сарын 28-ны өдөр дуусаж буй. Уг асуудалтай холбогдуулан түүнээс тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр, “30 хоногийн дотор эрчим хүчний салбарын асуудлыг шийднэ гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Эрчим хүчний салбар яг одоогоор үүссэн нөхцөл байдлаас өөрийн хүчээр гарч чадахгүй. Засгийн газар, УИХ-аас дэмжлэг авах юм бол энэ нөхцөл байдлаас гарах боломжтой гэж харж байна.
Би ажлаа хэзээд өгөхөд бэлэн. Би сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлж байна” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1E4DticMh1