Хувийн таарамжгүй харилцаанаас болж иргэний биед халдсан цагдаагийн алба хаагч жолооч цагдаа байжээ

637746430_1441963830702007_1178453133556762896_n

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагч бусдыг зодож, эрүүдэн шүүсэн гэх бичлэг цахим орчинд цацагдаад байна.

Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад 

“Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын I хэлтсийн жижүүрийн цагдаа жолооч Б нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа албаны байранд иргэн Б-тэй тухайн цаг үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдсан үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах”-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэлээ.

About Author