Сураггүй болсон иргэнийг ах нь хөнөөсөн байжээ
Цагдаагийн байгууллагаас Ховд аймгийн Буянт сумын иргэн Г нь “2022 оноос хойш сэжигтэй байдлаар сураггүй алга болсон” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Улмаар алгалтын сураггүй алга болсон гэх Г-г нас барсан болохыг тогтоосон байна.
Улмаар түүнийг төрсөн ах 41 настай Б нь 2022 онд хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож амь насыг нь хохироон, эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон өөрийн хүргэн нартай үгсэн тохиролцож, амь хохирогчийн цогцсыг нууж булсан болох нь тогтоогджээ.