Барилга барьдаг компанитай, ашиг сонирхолын ноцтой зөрчилтэй Барилгын сайд Э.Бат-Амгалангаа яаралтай чөлөөлөөч ээ, Ерөнхий сайдаа…

7bac93a5-7fdb-4abf-b8a8-cae231493f90

Эх сурвалж: Товч.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар “Цэгцрэх хөдөлгөөн” гэгчийг өрнүүлэн улс орны хэмжээн дэх хулгай худалтай тэмцэхээ илэрхийлсэн. Тэгвэл Ерөнхий сайдын хамгийн эхэнд цэгцлэх зүйл бол түүний танхим дах ашиг сонирхолын зөрчилтэй сайдуудаа чөлөөлөх явдал. Барилга барьдаг атлаа, барилгын сайдаар ажилладаг, тээвэрийн үйлчилгээ эрхэлдэг атлаа Зам тээврийн сайдаар ажилладаг,барилга, эрчим хүчний төсөл хэрэгжүүлдэг атлаа Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа Э.Бат-Амгалан, Г.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нарыг сайдын суудлаас нь чөлөөлөхгүйгээр эдгээр салбар дах авлига арилахгүй, үйл нь нь цэгцрэхгүй нь ойлгомжтой.

Монголоос өөр улсад ийм ашиг сонирхолын НОЦТОЙ ЗӨРЧИЛТЭЙ хүмүүс хэзээ ч төрийн сайд хийхгүй, ард түмэн нь зөвшөөрөхгүй. Эндээс онцлон Барилгын сайд Э.Бат-Амгалангийн тухай хэдэн баримт дэлгэе. Э.Бат-Амгалан 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллан, 2024 онд Баянзүрх дүүргээс дахин сонгогдож УИХ-ын гишүүн болсон. Гишүүн болох үедээ Сансарын Баянцээлд бар, зочид буудал ажиллуулж, жилдээ 172 сая төгрөгийн орлого олдог гэдгээс өөр бизнесгүй, гурван жилийн өмнө мэдүүлсэн ХАСХОМ-доо 270 сая төгрөгийн орлоготой гэж байсан Э.Бат-Амгалан харин өдгөө 1.4 тэрбум төгрөгийн орлоготой, 2.5 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, 362 сая төгрөгийн хадгаламжтай, өр зээлгүй, бусдаас 300 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлдэг болжээ.

Түүний зөвхөн орлого нь гэхэд ердөө гуравхан жилийн дотор тав дахин өссөн байна. Түүний ингэж хөрөнгөжсөний цаана улс төрийн эрх мэдлээр дамжуулан буй болгосон авлигын сүлжээний илрэл гэхэд хэлсдэхгүй биз. УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өдгөө Баянзүрх дүүргийн гайгүй байршилтэй газруудыг сорчлон авч “Nova nest town”, “Rio vista” хаус хотхон гээд тансаг зэрэглэлийн таун хаус, хотхон, хорооллуудыг барьж байна. Түүнд бас “Кайду Вилла” хаус хотхон, “Кайду сити” 1128 айлын хотхон, кино театр, сүлжээ дэлгүүрүүд бүхий “Кайду молл” 10 давхар худалдаа үйлчилгээний төв бий.

УИХ-ын гишүүнээр 6 дэх жилдээ ажиллаж буй Э.Бат-Амгалан үнэндээ хууль боловсруулж, батлуулахаас илүүтэй хөрөнгө мөнгөө зузаатгахыг ажлын гол зарчимаа болгож ажиллаж иржээ. Түүнийг УИХ дах “ангийнхан” нь хэлгүй гишүүдийн нэг гэж хэлдэг. УИХ-ы чуулган дээр бараг үг хэлдэггүй, асуулт асуудаггүй, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдоггүй ч гишүүний эрх мэдлийг сүрхий “ашиглаж” хөлжиж чадсан нэгэн гэдэг. Баарны эзнээс Барилгын сайд болсон түүний нууц нь түүний төрсөн дүү Э.Батбаяртай холбоотой гэх. Учир нь Эрдэнэтийн 24 мянган иргэн эзэмшдэг “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг Э.Батбаярын эхнэр Энхмаа эзэмшдэг бөгөөд Эрдэнэтийн овоолгоос зэс боловсруулах үйлдвэр барьж асар их ашигтай ажиллаж, энэ мөнгөөр төрсөн ах Э.Бат-Амгалан нь хотхон, хороолол сүндэрлүүлсэн гэх.

Илтэд ийм ашиг сонирхолын зөрчилтэй, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Барилгын саад Э.Бат-Амгалангаа яаралтай үүрэгт ажлаас нь чөлөөлж, улс орны хөгжлийн хөшүүрэг болсон энэ салбарыг ЦЭГЦЭЛЖ өгөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар танаас барилгын салбарынхан, иргэдийн төлөөлөл хичээнгүйлэн хүсэж бай

About Author