102 апплейкшнээр зөрчлийн мэдээлэл илгээж буй иргэдийн анхааралд

Иргэд зөрчлийн мэдээллийг илгээж хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшн ашиглалтад орлоо

Иргэдийн илгээж буй зарим зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал, зөрчлийг газар дээрээс бус төхөөрөмжөөр зураг авч илгээсэн тохиолдол хангалтгүйд тооцогдоно.

Иймд зөрчлийн зураг илгээхдээ дараах шаардлагыг хангана уу. Үүнд:

• Тээврийн хэрэгсэл бүтэн харагдах

• Орчин, байршил тодорхой байх

• Замын боржуур-хашлага, тэмдэг, тэмдэглэгээ харагдах

• Улсын дугаар тод, уншигдахуйц

• Хэт ойр, хэт холоос авахгүй

• Зургийн чанар, нягтаршил сайн

• Байршлын мэдээлэлтэй зөрөхгүй

Иргэний илгээсэн мэдээлэл нь зөрчлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул шаардлагыг хангаж илгээнэ үү.

Замын хөдөлгөөний удирдлагын төв

About Author