Э.Бат-Амгалан: Надад Нийслэлийн МАН-ын дарга болох боломж, туршлага байгаа

images (38)

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “Хавар болж зарим хүмүүсийн синдром нь эхэлж байна. Нүүрсчид амилж байх шиг байна. Надтай ямар ч холбоо хамааралгүй хүмүүсийг холбож байна. Нэг л өглөө босоод ирсэн чинь намайг нүүрсчдээс баян болгосон байна. 

Намайг харлуулах энэ улс төрийн ажиллагаа хаанаас яваад байна аа гээд хараад байсан чинь миний найз хотын дарга Х.Нямбаатар өөрөө гарч ирээд пост бичээд байна лээ. Надад хийх маш их байна. Дор бүрнээ ажлаа л хиймээр байна. Нэгнээ харлуулж гутаан доромжлох асуудал хэрээс хэтэрч байна. 

Намаас намайг томилвол би хүлээж авна, ажиллана. Надад Нийслэлийн МАН-ын дарга болох боломж, туршлага байгаа” гэлээ.

https://www.facebook.com/share/v/186Q2ncBEY

About Author