О.Номинчимэг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг нэн яаралтайгаар хэлэлцэх шаардлагагүй. Үүнийг нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй.
УИХ-ын дархлааны асуудал үе үеийн парламентад яригддаг байсан. Парламентийн дархлаа гэдэг үгний дор гэмт хэргийг нуун дарагдуулах зүйл байж болохгүй. Гэхдээ энэ нь ямар шалгуураар байх вэ гэдэг деталь дээр нь ажиллах хэрэгтэй.
Нэг гишүүний асуудлаас болоод 2-3 хоногийн дотор хуулийн төсөл санаачлан өргөн барина гэж байхгүй байх.
Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарыг намаас хөөх асуудал хууль, дүрмийнхээ л дагуу шийдэгдэх байх. Намын даргын бодлогыг дэмжиж байна” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1F8gAGvvNP