Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
Эх сурвалж:24tsag.mn
“The MongolZ” багийн тоглогч асан Senzu Украины “PASSION UA” багт нэгдээд буй. Тэрбээр өнөөдөр 23:30 цагаас ESL Pro League Season 23 тэмцээнд шинэ багийнхаа хамтаар хоёр дахь тоглолтоо хийх юм. Тэгвэл бид та бүхэнд Senzu-гийн тухай сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.
БАРИМТ 1
Түүний жинхэнэ нэрийг М.Азбаяр гэдэг.
БАРИМТ 2
2006 оны наймдугаар сарын 11-нд төрсөн. 19 настай.
БАРИМТ 3
Тэрбээр анх 2019 онд 13 настай “CS:GO” тоглоомын ертөнцөд хөл тавьсан.
БАРИМТ 4
Түүний өнөөдрийн амжилтын хамгийн том дэмжигч, туслагч нь аав, ээж нь байсан гэдэг.
БАРИМТ 5
Ээж нь архитектур мэргэжилтэй бөгөөд үзүүлэлт сайтай компьютер дээр ажлаа хийдэг байв. Азбаяр үүнийг нь ашиглан тоглоом татаж, ээжийнхээ ажлын завсар зайгаар тоглосоор еспортын ертөнц рүү эргэж буцалтгүй орсон аж.
БАРИМТ 6
“The Mongolz” багт 2023 оны есдүгээр сараас тоглосон. Өмнө нь тэр 2022 оны 7-10 дугаар сард уг багтаа тоглож байжээ.
БАРИМТ 7
Үүнээс өмнө нь тэр TBC, The Shine, Mazaalai, NKT, The MongolZ зэрэг багуудад хүчин зүтгэж байлаа.
БАРИМТ 8
Энэ спорттой амьдралаа холбосноос хойш тэр “YaLLa Compass 2024”, “Esports World Cup 2025” цомуудыг өргөж байжээ.
БАРИМТ 9
Тэрбээр нийт 3714 тоглолт хийж, 59 хувьтай ялалт байгуулжээ. Мөн хамгийн олондоо 13 удаа дараалан ялж, 55 хувьтай “тархидсан” байна.
БАРИМТ 10
Түүний хамгийн үнэтэй skin нь “Awp|Dragon lore” юм. Энэ нь ойролцоогоор 14 мянган ам.долларын үнэтэй.
БАРИМТ 11
ZOWIE XL2546K дэлгэц ашигладаг.
БАРИМТ 12
Logitech G PRO X SUPERLIGHT хулгана, Logitech G640 хулганын дэвсгэр ашигладаг.
БАРИМТ 13
HyperX Alloy FPS Pro гар, HyperX Cloud II ашиглаж байна.
БАРИМТ 14
Түүний шагналын мөнгө 453.797 ам.доллар.
БАРИМТ 15
Тэрбээр өдийг хүртэл 11796 үе тоглож, 8624 “kill” хийжээ.
БАРИМТ 16
The MongolZ багийг орхисон тэрбээр Украины “Passion UA” багийн албан ёсны тоглогч болсон.
БАРИМТ 17
Senzu 1-1.2 сая ам.доллароор “PASSION UA” багт нэгдсэн гэх мэдээлэл байна. Төгрөгт шилжүүлбэл, энэ нь 3,5-4,2 тэрбум төгрөг юм.
БАРИМТ 18
2025 оны шилдэг 20 тоглогчийн 13 дугаар байрт Senzu жагссан.
БАРИМТ 19
Түүний шинэ багт түүнээс гадна JT, try, Kvem, nicx нар байдаг.
БАРИМТ 20
Уг баг одоогоор дэлхийн чансааны 20-т эрбэлэгдэж байна.
БАРИМТ 21
Тэдний хувьд энэ оныг амжилтаар эхлүүлсэн. Тухайлбал, “Ace NA Masters 2026 Season 1 – BLAST Premier Rising Event” тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан.
БАРИМТ 22
Түүнчлэн хоёрдугаар сарын дундуур болсон “IEM Atlanta 2026 Americas Closed Qualifier” тэмцээнд түрүүлсэн.
БАРИМТ 23
Одоо тэд “ESL Pro League Season 23” тэмцээний эхний шатанд өрсөлдөж байгаа бөгөөд эхний хожлоо аваад байна. Эхний тоглолтдоо тэд “Liquid” багийг 2-0 харьцаатай илүүрхсэн.
БАРИМТ 24
Senzu-гийн хувьд 2020 оноос хойш зургаа дахь багтаа хүчин зүтгэж байгаа нь энэ.