Г.Занданшатар хууль зөрчиж зөвлөхөө ЦЕГ-ын даргаар томилсон уу?

52d6c49f5595bf031dbe7ede0cc1fbbb

Эх сурвалж: Zarig.mn

2023 онд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсан ЦЕГ-ын дарга Ж.Болд 2025 онд Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдох үеэр түүний зөвлөхөөр ажиллах болсон. Хагас жил хүрэхтэй үгүйтэй хугацаанд Ерөнхий сайдад зөвлөсөн тэрбээр тус оны 10 дугаар сард ЦЕГ-ын даргын албан тушаалд хууль зөрчин эргэн ирсэн байж болзошгүй гэх  мэдээллүүд гараад буй.  Хууль зөрчсөн гэхийн учир нь зөвлөх статус нь улс төрийн албан тушаал юм. ЦЕГ-ын даргын албан тушаалд томилогдох шаардлагад “улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гэх үндэслэл бий.

Төрийн албаны тухай хуулийн 11.1.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөхнь төрийн улс төрийн албан тушаал гэж хуульчилжээ.

Энэ шаардлагыг хангаагүй атал асуудал хаагуур чимээгүй өнгөрчихөв. Хяналт тавих субьект нь яагаад чимээгүй байв гэдэг анхаарал татна. Төрийн тусгай албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтны томилгоо нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд АТГ хяналт хийж олон нийтэд мэдэгдэх үүрэгтэй. 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар АТГ төрийн албанд шинээр томилогдож байгаа хүн бүхний хувийн ашиг сонирхлыг хянах үүрэг хүлээдэг. Түүнчлэн томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу Ерөнхий сайдын зүгээс тухайн томилох гэж буй этгээдээс урьдчилсан мэдүүлэг гаргуулан авч, АТГ хяналт тавьсан байх ёстой. Энэ процесс хаана хэрхэн өрнөсөн нь анхаарал татаж байна. 

About Author