Говь-Алтай аймагт малдаа гараад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

обег

Говьсүмбэр аймаг-ийн Сүмбэр сумын 3 дугаар багийн “Улаан-Ус” хэмээх газар (аймгийн төвөөс зүүн зүгт 10 км)-т оршин суух малчин Н.Б (68 настай, эрэгтэй) энэ сарын 2-ны өдрийн 08:00 цагийн орчимд малдаа явганаар гараад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 17:30 цагт холбогдох байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид болон Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд алга болсон газраас баруун хойд зүгт 7 км-т орших “Алсын худаг” гэдэг газраас иргэн Н.Б-г эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

About Author