Г.Дашням: Би Казахстан найзаа дагуулж ирж, хувиасаа мөнгөө гаргаад золголт зохион байгуулсан

upload-1765949862603-352369121

Эх сурвалж: Zuv.mn

Соёлын дэд сайд Г.Дашнямаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “Цагаан сараар би Казахстан найзаа дагуулж ирж, хувиасаа мөнгөө гаргаад золголт зохион байгуулсан. Энэ соёлын яаманд ямар ч хамаагүй. Би найзыгаа баярын өдрөөр авчраад, Монголоо үзүүлсэн төдий. Зардлаа 100 хувь хувиасаа гаргасан. 

Би туслахгүй, машингүй, жолоочгүй. Надад эд нарын аль нь ч хэрэггүй. Би бүх оролцох ёстой арга хэмжээнүүддээ идэвхтэй оролцож, ажлаа идэвхтэй хийж байгаа. Мөн гурав гаран сая төгрөгийн цалинтай. 

МАН-ын далбааныхаа хажууд зургаа авхуулаад тавьсан нь Монгол Улсад муу зүйл хийгээгүй гэж бодож байна. Та бүхэн зөвөөр ойлгож, зөөлөн хандаарай” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1D3Lo9HA1n

About Author