Б.Батбаатар: Би сануулга өгдөг хүн биш, зааж зөвлөлддөг л хүн
Эх сурвалж: Zuv.mn
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Хаврын чуулган эхлэхэд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эсэх асуудал хэлэлцэгдэнэ гэж бүрэн дүүрэн итгэж хүлээж байна.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гишүүн бид нар энэ хуулийг хамт өргөн барих гэж байсан. Одоо ч мөн адил хамт өргөн барина. Ерөнхийлөгч санаачлан гаргаж ирсэн учраас зарим нэг давхардсан заалт зэргийг хасна.
Үүсээд байгаа асуудлаар М.Нарантуяа-Нара гишүүнтэй ярилцсан. Би намын даргын хувьд сануулга өгдөг хүн биш. Уулзаж ярилцан, зааж зөвлөдөг л хүн” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1KBXT8sEbD