Д.Мөнх-Эрдэнэ: Албаны нууц гэх нэрээр халхавчилсан авлига, хулгайг таслан зогсоож, цэгцлэх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр, “Авлигын индексэд нөлөөлдөг “албаны нууц”-ыг цэгцлэх хуулийг төслийг Засгийн газар дэмжлээ. Хуулийн төсөл батлагдсанаар дуртай нь хүссэн үедээ тушаал гаргаж, байгууллагын мэдээллээ албаны нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоох эхлэл тавигдлаа.
Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, ирэх 7 хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Тагнуулын Ерөнхий газрын бүртгэлд дурдсанаар 894 мэдээллийг албаны нууцад авсан байна. Хуулийн байгууллагаас хийсэн шалгалтаар нууцад авсан мэдээллүүдэд олон зөрчил илэрчээ” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1GmPUwCN6C